Ц.Цогтбаатар, М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн нар барилдана

O.Admin
2022-10-08

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын барилдаан болно.

Эрэгтэй 73 кг жинд “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар С хэсэгт тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Израйлын бөх Идо Ливан болон Саудын Арабын Сулайман Хамадтай бөхчүүдийн ялсантай нь барилдана. 

Эмэгтэй 57 кг жинд хоёр бөх барилдаж байгаа бөгөөд В хэсэгт М.Ичинхорлоо орж эхний тойрогтоо Бразилийн бөх Жэйсика Лиматай барилдана. Харин С хэсэгт Л.Энхрийлэн эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Жүдогийн нэр өмнөөс барилдаж байгаа Муна Дахоуг болон Мауритиусын бөх Кристиан Лежэнтил бөхчүүдийн ялсантай нь барилдана.