Ц.Цогтбаатар ялж, М.Ичинхорлоо тэмцээнээ дуусгалаа

O.Admin
2022-10-08

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын барилдаан болно.

Эрэгтэй 73 кг жинд “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар С хэсэгт тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Израйлын бөх Идо Ливантай барилдаж торгуулиар яллаа. Улмаар гуравдугаар тойрогт Румын бөх Адриан Сулчатай барилдана.

Харин  Эмэгтэй 57 кг жинд хоёр бөх барилдаж байгаа бөгөөд В хэсэгт М.Ичинхорлоо орж эхний тойрогтоо Бразилийн бөх Жэйсика Лиматай барилдаж торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.