Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт шалгарлаа

O.Admin
2022-10-08

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын барилдаан болно.

Эрэгтэй 73 кг жинд “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар С хэсгийн аваргын төлөө Канадын Артур Маргелдонтой барилдаж гарт өчиж цэвэр ялжээ. 

Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Израйлын бөх Идо Ливантай барилдаж торгуулиар яллаа. Улмаар гуравдугаар тойрогт Румын бөх Адрэйн Сулсатай барилдаж хоёр базари үнэлгээгээр яллаа. Одоо Италийн бөх Мануэл Ламбордотой барилдана.