Английн премьер лигийн 2 дугаар тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Нээлтийн тойрогт өрсөлдөгчөө бутниргэсэн “Манчестер Сити” клуб энэ удаад талбайдаа “Хаддерсфилд”-ыг хүлээж авч, 6:1-ээр “шүүрдлээ”
Ингэснээр 6 оноотой болж, гоолын зөрүүгээр хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 25, 35, 75 дахь минутад Агуэро хет-трик хийж, гангарсан. Харин Габриэл Жесус 31, Сильва 48 дахь минутад нэг нэгийг нэмж, Конголо 84 дэх минутад өөрийнхөө хаалгыг мялаасан юм. Зочин багаас нэр төрийн ганц гоолыг Станкович 43 дахь минутад орууллаа.
Тэгвэл Манчестер хотын өөр нэг баг болох “Манчестер Юнайтед” энэ тойрогт “Брайтон”-ы талбайд зочилж, 3:2-оор хожигдож, шуугиан тарилаа. Эхний тойрогт арай гэж хожсон “Улаан чөтгөрүүд” ийнхүү эрт жижиг багт хожигдож байна. Тоглолтын 25 дахь минутад Мюррей тооны харьцааг нээж, Даффи 27 2 минутын дараа нэгийг нэмж, Гросс 44 дэх минутад тэргүүллээ баталгаажуулсан. “Манчестер Юнайтед”-аас 34 дэх минутад Лукаку тооны харьцааг ойртуулж, Погба 90 дэх минутад торгуулийн цохилтоос нэг гоол оруулсан юм.
Бусад тоглолтын үр дүн
Бөрнли 1-3 Уотфорд