ФОТО СУРВАЛЖИЛГА: Улаанбаатар хотын 383 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан

O.Admin
2022-10-29

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойд зориулан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Ийнхүү хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.