Ш.Энхийн-Од анхны тоглолтдоо гараанд гарч ялалт байгууллаа

O.Admin
2022-10-30

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-гийн "Дэйтон Флэйерс" багт анхлан мөрөө гаргасан Шаравжамцын Энхийн-Од өнөөдөр NCAA-гийн I дивизионы улирлын өмнөх анхны тоглолтоо хийв. Түүний баг нь өнөөдөр өглөө Охайо мужийн "Дэйтон арена"-даа "Кэпитал" багийг хүлээн авч тоглон 80:42-оор буулган авчээ.

Майк Ш.Энхийн-Од багийнхаа гараанд гарч 28:11 минутыг талбайд дээр өнгөрөөж 9 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 3 дамжуулалт өгч, талбай дээр +40 гэсэн үзүүлэлттэй тоглосон. Түүний баг нь арваннэгдүгээр сарын 7-нд "Линденвүүд" багтай улирлын эхний тоглолтоо албан ёсоор хийнэ.