Лос Анжелес Лейкэрс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

O.Admin
2022-11-14

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Брүүклин Нетс багтай энэ улирлын эхний тоглолтыг хийж 103-116 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар улирлын гурав дахь хожлоо байгуулсан бол Нетс зургаан хожил, найман хожигдолтой болж дорнод бүсийн 12-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 37 оноо, 18 самбар, 2 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Лонни Уалкер 25 оноо, Остан Рийвес 15 оноо, сэлгээнээс Рассел Уэстбрүүк 14 оноо, 6 самбар, 12 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 31оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Самнер 13 оноо, сэлгээнээс 15 оноог Томас авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Оклахома Сити Тандер 145-135 Нью-Иорк Никс
  • Мемфис Гриззлис 92-102 Вашингтон Уйзардс
  • Юта Жазз 98-105 Филадельфи 76
  • Денвер Наггетс 126-103 Чикаго Буллз
  • Голдэн Стэйт Уорриорс 115-122 Сакермэнто Кингс
  • Брүүклин Нетс 103-116 Лос Анжелес Лейкэрс