Монголын анхны NCAA-гийн тоглогч Ш.Энхийн-Одын "Дэйтон Флайерс" баг өнөөдөр улирлын гурав дахиа тоглолтоо UNLV буюу Лас-Вегасын Невадагийн их сургуулийн багийн "Thomas & Mack Center"-т нь хийв. "Final Four"-т 4 удаа шалгарч нэг удаа аваргаар тодорч Лэрри Жонсон, Шон Мэрион тэргүүтэй NBA-гийн олон шилдэг тоглогчдыг бэлтгэн гаргасан тус сургуулийн эсрэг "Дэйтон"-ы залуус тун сайн эхлүүлсэн ч 52:60-аар анхны хожигдлоо хүлээсэн.
Майк хочит Ш.Энхийн-Од маань өнөөдөр 14 оноо, 4 удаа самбараас бөмбөг авсан юм. Түүний баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 20-нд "Роберт Моррис" багтай тоглоно.