Францын “ПСЖ” клуб Испанийн алдарт “Барселона” багийн хагас хамгаалагч Сержио Бускетс болон Иван Ракитич нарыг худалдаж авахыг хүсч байгаа ажээ. Гэхдээ Каталоны баг гол тоглогчдоо тийм ч амархан тавьж туухыг хүсэхгүй байгаа юм байна.
Ямар ч байсан Парис хотын баг санал тавьж, хэлэлцээр хийж байгаа гэнэ. Түүнээс гадна, дунд шугамаа илүү хүчирхэгжүүлэхийн тулд “Ювентус”-ын хагас хамгаалагч Сами Хедираг ч авахаар сонирхож байгаа юм байна.