Лос Анжелес Лейкэрс хоёр тоглолт дараалж ялалт байгууллаа

O.Admin
2022-11-19

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Тав хоног амарсан Лос Анжелес Лейкэрс талбайдаа Детройт Пистонс багийг хүлээн авч тоглож 121-128 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын дөрөв дэх хожлоо байгуулсан бол Пистонс улирлыг гурван хожил, 11 хожигдолтой боллоо.

Тус тоглолтод Леброн Жеймс тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 38 оноо, 2 оновчтой дамжуулалт, 16 самбар, 4 хаалт, Лонни Уолкер 17 оноо, 3 оновчтой дамжуулалт, Остин Рийвс 16 оноо, 6 оновчтой дамжуулалт, 4 самбар, Рассел Уэстбрүүк сэлгээнээс 10 оноо, 12 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

  • Миами Хит 106-107 Вашингтон Уйзардс нэмэлт цагт
  • Шарлот Хорнетс 122-132 Клевленд Кавалерс 2 нэмэлт цаг
  • Милоуки Багс 102-110 Филадельфи 76
  • Орлондо Межик 108-107 Чикаго Буллз
  • Индиана Пэйсэрс 99-91 Хьюстон Рокетс
  • Оклахома Сити Тандер 110-121 Мемфис Гриззлис
  • Денвер Наггетс 99-127 Даллас Мавирекс
  • Бостон Селтикс 117-109 Нью-Орлэйн Паликанс
  • Финикс Санс 133-134 Юта Жазз
  • Нью-Иорк Никс 101-111 Голдэн Стэйт Уорриорс 
  • Детройт Пистонс 121-128 Лос Анжелес Лейкэрс