Испанийн “Барселона” клуб багийнхаа хагас хамгаалагч Иван Ракитичийг явуулах бодолгүй байгаа аж. Учир нь тэд энэ жил 30 настай Хорват эрийн төлөө 125 сая евро нэхэж байгаа.
Ерөөс түүний гэрээг цуцлах босго үнэ нь энэ. Каталоны баг бусад клубүүдтэй тохиролцохыг хүсэхгүй байгаа нь явуулах бодолгүйг нь харуулж байгаа юм. “Барса”-гийн дасгалжуулагч Эрнесто Вальверде багийнхаа гол тоглогчдын нэг Ракитичийг үлдээх сонирхолтой байгаа гэдгээ ч мэдэгдсэн аж. Уг нь “ПСЖ” түүнийг авахаар сонирхож байгаа юм.