Испанийн алдарт “Барселона” клуб Францын “ПСЖ” багийн хагас хамгаалагч Адриена Рабьог авахаар сонирхож байгаа ажээ. Каталоны баг энэ жил 23 настай Франц хөлбөмбөгчний төлөө 50 саяыг төлөхөд бэлэн байгаа юм байна.
Рабьогийн хувьд “Милан” клубт ирэх жил очиж магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгэхдээ чөлөөт агентын хувиар. Харин “Барса” өндөр үнэ төлж авахаар хөөцөлдөж эхэлсэн учраас Испанид ирэх магадлал өндөр байна.