Испанийн “Барселона” клуб Английн “Манчестер Сити”-гийн довтлогч Габриэл Жесусыг авахаар санаархаж байгаа аж. “Барса”-гийн хувьд Луис Суарезийг орлуулж болох сайн довтлогчийн эрэлд гараад байгаа.
Тэгвэл тэдний хувьд сүүлийн үед хамгийн сайн формтой байгаа довтлогч бол Жесус гэж үзэж байгаа аж. Харин Габриэл “Сити”-тэй 2023 он хүртэл гэрээтэй. “Барса”-гийн сонирхож байгаа довтлогчдын жагсаалтад “Лейпциг” клубын Тимо Вернер, “Тоттенхэм”-ийн Харри Кейн нар багтаж байгаа юм байна.