Ш.Энхийн-Од зургаан оноо авч, баг нь зургаа дараалсан ялалт байгууллаа

O.Admin
2023-01-05

Майк буюу Шаравжамцын Энхийн-Одын хүчин зүтгэж буй "Дэйтон Флэйерз" баг өнөөдөр талбайдаа "Сейнт Йозеф"-ийн их сургуулийн багийг хүлээн авч тоглон 76:56-гаар буулган авч улирлын 11 дэх ялалтаа байгуулж, таван ялагдалтай боллоо.

Ингэснээр "Дэйтон" баг зургаа дараалсан хожлоо авсан. Ш.Энхийн-Од өнөөдөр 4 довтолгооныхоо 2 амжилттай болгож, 6 оноо, 2 самбар, 3 дамжуулалт, 2 блок шот гүйцэтгэлээ.