Испанийн “Атлетико Мадрид” клуб энэ улирлын төгсгөлд Францын “ПСЖ” клубын довтлогч Эдинсон Каваниг авах хүсэлтэй байгаа юм. Парисын багт жилдээ 12 сая еврогийн цалин авдаг Уругвай эр ч өөрөө Испани буцах бодолтой байгаа аж.
Тэгэхдээ “ПСЖ” клубт авдгаасаа бага цалинг “Атлетико”-гоос авах юм. Тийм байсан ч Кавани Мадридын багт ирэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. “Атлетико” клуб “Барса” руу шилжих магадлал өндөртэй байгаа довтлогч Гризманны орон зайг Каванигаар нөхөх гэж байгаа нь энэ аж.