Барселона хүснэгтийг тэргүүлж эхэллээ

O.Admin
2023-01-09

Испаний Ла Лигийн 16-р тойргийн тоглолтууд боллоо. Атлетико Мадрид талбайдаа Барселона клубыг хүлээн авч тоглож 0-1 харьцаагаар 22 минутад Дембелегийн гоолоор Барса хожлоо. Улмаар хүснэгтийг 41 оноотойгоор тэргүүлж эхэллээ.

Харин хүснэгтийг тэргүүлж байсан Реал Мадрид клуб Вильярреалын талбайд зочилж 2-1 харьцаагаар Реал хожигджээ. Улмаар 38 оноотойгоор Барсагийн дараа эрэмбэлэгдэж байна. Тус тоглолтод Вильярреалаас 47 минутад Пино салхийг нээсэн бол 63 минутад Жерар Морено торгуулийн цохилтоос хожлын гоолоо оруулжээ. Эсрэг багийн цорын ганц гоолыг 60 минутад Бензема оруулжээ.

  • Эльче 0 : 1 Сельта 
  • Валенсия 0 : 1 Кадис 
  • Вильярреал 2 : 1 Реал Мадрид 
  • Мальорка 1 : 0 Вальядолид 
  • Эспаньол 2 : 2 Жирона 
  • Альмерия 0 : 2 Реал Сосьедад 
  • Райо Вальекано 1 : 2 Бетис 
  • Севилья 2 : 1 Хетафе 
  • Атлетико 0 : 1 Барселона 
  • Атлетик– : –Осасуна