Г.Отгонжаргал, Х.Болортуяа нар хүрэл медаль хүртлээ

O.Admin
2023-01-28

Олимп, дэлхийн аварга ОХУ-ын домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 59 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар хүрэл медалийн эзэн боллоо. Тодруулбал, Г.Отгонжаргал Екатерина Исаковаг 10:1-ээр, Х.Болортуяа Кыргызстаны Калмира Билимбековаг 2:0-ээр тус тус ялж хүрэл медаль хүртсэн юм.

Красноярскийн тэмцээний хоёр дахь өдрийн медалийн төлөөх барилдаан өндөрлөсөн бөгөөд Монголын бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.