О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медалийг хүртлээ

O.Admin
2023-01-30

Олон жүдогийн бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гранпри нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотод боллоо. Алмадагийн татамид манай улсаас залуучууд түлхүү оролцсон эрэгтэй 8, эмэгтэй 9 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Сүүлийн тэмээний ач хүнд гэгчээр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл цорын ганц хүрэл медалийг авчирав.

Тэрбээр Португалд таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд өнгөрсөн жилийн Загребийн Гранприд ялагдаж байсан Нидерландын Ян Спижкерстэй даагаа сайхан нэхэж хавирах мэхээр цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон юм. Монголын жүдочдын дараагийн зогсоол хоёрдугаар сарын 3-5-нд Францад болох Парисын "Их Дуулга".