Азийн зуны спортын XVIII наадам амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр медалийн буухиаг Жюүжицүгийн баг тамирчид үргэлжлүүлж байна. Манайхаас М.Баярмаа, Ө.Эрдэнэбаатар, Г.Баяндүүрэн, М.Даваадорж, М.Батбилэг гэсэн 5 тамирчин барилдсан.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 56 кг-д барилдсан Өлзийтогтохын Эрдэнэбаатар Алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Алтан медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхэлнэ.