Парисын "Их дуулга"-д 21 жүдоч хүч үзнэ

O.Admin
2023-02-02

Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны хоёр дахь тэмцээн болох Парисын “Их Дуулга” удахгүй болох гэж байна. “Бага дэлхийн аварга” гэгддэг уг тэмцээнд Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдана. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв.

Парист барилдах Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир

  • 66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг

  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг
  • 63 кг: Б.Ганхайч, Д.Есүй
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
  • +78 кг: Д.Номинзул