Английн “Тоттенхэм” клуб багийнхаа хагас хамгаалагч Кристиан Эриксентэй гэрээгээ сунгах тохиролцоонд хүрч чадахгүй байгаа ажээ. Түүнтэй сүүлийн 6 сарын турш хэлэлцээр хийж байгаа ч үр дүнд хүрээгүй байна.
Учир нь Дани эр довтлогч Харри Кейн, хаалгач Уго Льорис нартай адилхан 7 хоногт 300 мянган фунтын цалин шаардаж байгаа гэнэ. “Тоттенхэм” одоогоор түүнтэй 2020 он хүртэл гэрээтэй байгаа. Эриксенийг “Реал”, “Барса” авахаар сонирхож байгаа билээ.