Азийн XYIII зуны спортын наадам Индонез улсад болж байгаа билээ. Тэгвэл өчигдөр Монголын баг тамирчдаас дахин нэг хүрэл медалийн эзэн тодорлоо.
Монголын тамирчдын тав дахь хүрэл медалийг жиү жицүгийн эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч үзсэн Цогхүүгийн Удвал хүртсэн юм. Тэрбээр Индонезийн тамирчин Жулиа Симоныг ялж, хүрэл медаль хүртжээ чадлаа. Ийнхүү Монголын баг өнөөдрийн байдлаар 3 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальтай болж 13 дугаар байр эзэлж байна.