Увс аймгийн баг шигшээ барилдааны гурав дахь тойргийн ялалтаа авлаа

O.Admin
2023-02-13

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн дөрөв дэх барилдаанд Увс – Завхан аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 15-10-аар ялалт байгуулав.

 

 

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /0/, улсын гарди Ө.Бат-Орших /4/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/ улсын начин О.Түмэн /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан Б.Баянмөнх /2/ нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл /4/, улсын харцага Л.Лха-Очир /1/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Б.Чимэдвандан /1/ нийт 10 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

 

Увс аймгийн багийн дасгалжуулагчаар МУАБ, улсын аварга О.Балжинням, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү нар ажиллалаа.