Монголын шигшээ баг Гуамд ердөө ганц онооны зөрүүгээр хожигдлоо

O.Admin
2023-02-27

FIBA 2025 оны Азийн аваргын урьдчилсан хоёрдугаар шатны “F” хэсгийн тоглолтууд өчигдөр явагдаж дууслаа. Эхний тоглолтод Хонгконгийн баг 71-66 харьцаатай Малайзын багийн хожсон бол хоёр дахь тоглолтод Тайландын баг 78-60 харьцаатай Сингапурын багийг хожсон юм. Харин сүүлийн тоглолт талбайн эзэн Монгол болон хэсгийг тэргүүлэгч Гуамын багуудын хооронд болов. Улмаар 82-81 харьцаатай Гуамын шигшээ баг эцсийн мөчид хожлоо. Ингэснээр Азийн аваргын урьдчилсан хоёрдугаар шатны “F” хэсгийг Гуамын баг хожигдолгүй тэргүүллээ. Харин Тайландын баг 4 хожил 1 хожигдолтой хоёрдугаар байрт бичигдэж, манай шигшээ баг гурван хожилтойгоор удааллаа.