Монголын баг Арабын Нэгдсэн Эмиратын багийг бутниргэлээ

O.Admin
2023-03-13

Өсвөрийн буюу 18 хүртэлх насныхны Хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Степ Аренад болж байна.

Өчигдөр Монголын өсвөрийн хоккейчид хоёр дахь тоглолтоо Арабын Нэгдсэн Эмиратын багийн эсрэг хийж 10:2 онооны харьцаатайгаар хожиж ялалт байгууллаа. Манай шигшээ эхний тоглолтоо өчигдөр Ираны багийн эсрэг хийж, 5:0 харьцаатайгаар хожоод байсан билээ.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Тайланд, Иран, Узбекистан, Туркменистан зэрэг Азийн шилдэг зургаан баг тамирчид оролцож байгаа юм. Багууд тойргоор тоглох бөгөөд баг бүр таван удаа тоглож хожлын оноогоор тэмцээнийг аваргыг тодруулна. Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, туслах дасгалжуулагчаар Н.Мишигсүрэн, Ж.Баярсайхан нар ажиллаж байна.