Монгол, Иран, Туркменистан, Тайланд, Арабын нэгдсэн Эмират улс, Узбекистан зэрэг зургаан орны баг өрсөлдөж буй шайбтай хоккейн U18 насны "Challenge Cup" тэмцээнд Монголын шигшээ баг дөрөв дэх тоглолтоо Туркменистаны шигшээ багтай өчигдөр хийлээ. Тус тоглолтод манай баг 4:6-гоор дийлдсэнээр хоёр дахь хожигдлоо хүлээлээ.
Тэмцээн өнөөдөр завсарлаад маргааш үргэлжилнэ. Маргааш буюу гуравдугаар сарын 17-нд Монголын баг Тайландын багтай 20.30 цагаас тоглоно.