“Тоттенхэм” улирлын гурав дахь хожлоо “Юнайтед”-ын талбайгаас авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-28

Английн премьер лигийн гуравдугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  Энэ тойргийн сүүлийг мушгиж “Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээж авсан ч 0:3-аар хожигдож, ямархуу тааруу байгаагаа дахин харууллаа. 

Ингэснээр “Манчестер Юнайтед” эхний гурван тойрогт хоёр хожигдож, нэг хожсон тааруу амжилтыг үзүүллээ. Тэгвэл “Тоттенхэм” гурав хожиж, 8 гоол оруулж, 2-ыг алдсанаар +6 бөмбөгтэйгээр хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 50 дахь минутад Харри Кейн улирлын хоёр дахь гоолоо орууллаа. Тэгвэл Лукас Моура 52, 84 дэх минутад хоёрыг оруулж, гурван тойрогт 3 гоолтой боллоо.