Английн премьер лигийн гуравдугаар тойргийн хүрээнд “Манчестер Юнайтед”-ын талбайд “Тоттенхэм” зочилж, 0:3-аар буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтын эхний гоолыг Харри Кейн оруулсан.
Ингэснээр тэрбээр премьер лигийн 110 дахь гоолоо оруулж, бүх цаг үеийн шилдэг мэргэн буучийн жагсаалтад 20 дугаар байрт бичигдэж эхэллээ. Мөн Эмиль Хескитэй оруулсан гоолынхоо тоогоор тэнцэж байна. Тэрбээр дахиад 10 гоол оруулахад “Ливерпүүл”-ийн домогт ахлагч Стевен Жерардтай тэнцэж, хоёр байр урагшлах билээ.