МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хагас шигшээ цувралын эхний тоглолтод Тэнүүн Өлзий Металл баг 18 онооноос эргэн ирж Завхан Бродерс багийг эцсийн мөчид 84-83 харьцаатай хожлоо. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт лхагва гарагт болно.
ТОГЛОЛТЫН БААТАР: Өчигдөр Тэнүүн Өлзий Металл багаас гурван тоглогч 10-аас оноо бүртгүүлжээ. Кристофер Блэйк, О.Доржзовд, Д.Дэлгэрням нар нийлээд 54 оноо авсан байна. Тэнүү Өлзий Металл багийн тоглогч О.Доржзовд өнөөдөр 32 минутыг талбай дээр өнгөрүүлж 19 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт өгч 53 хувьтай довтолж багаа хожилд хөтөлжээ.
ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын гуравдугаар үеийн цаг 7 минут руу орж онооны харьцаа 44-56 байхад Тэнүүн Өлзий Металл баг 8-0 run хийж 52-56 болгож ойртуулсан нь тоглолтыг хэмнэлийг эргүүлсэн билээ.
СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожил авсан Тэнүүн Өлзий Металл багийн сэлгээ 17 оноо авсан бол хожигдол амссан Завхан Бродерс багийн сэлгээ ердөө 3 оноо авчээ.
Хоёр багийн дараагийн тоглолт маргааш буюу гуравдугаар сарын 22-ны 19:20 цагт эхэлнэ.