М.Энхжаргал дэлхийн медальтан боллоо

O.Admin
2023-03-23

Боксын эмэгтэйчүүдийн энэ оны ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ. 54 кг-д хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал өрсөлдөгч Италийн О.Савчукийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангав.

Эхний үед таван шүүгч бүгд Итали боксчинд ялалтыг өгсөн. Харин удаах хоёр үед М.Энхжаргал дайчин тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэнээр дэлхийн медальтны эгнээнд нэгдэж чадлаа.  

Үүнээс өмнө Л.Алтанцэцэг мөн медалийн болзол хангаад байсан билээ. Манай хоёр боксчин өнөөдөр медалийн өнгөө өөрчлөх тун чухал тулаан хийнэ.