Л.Алтанцэцэг алтан медалийн төлөө Энэтхэгийн боксчинтой тулалдана

O.Admin
2023-03-24

Энэтхэгийн Шинэ Делид зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өчигдөр боллоо. 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг хагас шигшээд буюу медалийн өнгөө хувиргах тулаанаа Мароккогийн 25 настай боксчин Ясмин Моуттакетэй хийж 5:0-ээр ялалт байгуулснаар финалд шалгарав.

ДАШТ нэг хоног завсарлах бөгөөд Л.Алтанцэцэг маргааш Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө.