Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

O.Admin
2023-03-24

Мөсөн хоккейн IV дивизионы ДАШТ Монгол Улсын "Steppe Аrena" буюу "Мөсөн Өргөө” ордонд өчигдөр эхэлсэн билээ.

Тэмцээний эхний тоглолт Филиппин, Индонезийн хооронд өрнөж, 14-0 харьцаагаар Филиппины хожлоор өндөрлөлөө.

Харин хоёр дахь тоглолт Монгол Улсын шигшээ баг Кувейттэй учраа таарч 8:0 онооны харьцаатайгаар хожсоноор хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Манай багийн 11 дугаартай тамирчин М.Чинзолбоо гурван гоолыг эсрэг багийн хаалганд оруулснаар тоглолтын шилдэг тоглогчоор тодров.

Манай шигшээ дараагийн тоглолт энэ сарын 25-ны 18:00 цагт Филиппин багийн эсрэг тоглоно.