Даймонд Стөүн эргэн ирж Завхан Бродерс баг цувралын эхний хожлоо авлаа

O.Admin
2023-03-25

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хагас шигшээ цувралын гурав дахь тоглолт Завхан Бродерс баг Тэнүүн Өлзий Металл багуудын хооронд боллоо. Бродерс багийн Даймонд Стөүн, Д.Мөнхтүвшин нар эргэн ирж 84-97 харьцаатай хожиж цувралын эхний хожлоо авлаа. Цувралын харьцаа 2-1. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт ням гарагт болно.

ТОГЛОЛТЫН БААТАР: Өчигдөр Завхан Бродерс багийн импорт тоглогч Даймонд Стөүн хасагдах шатны хагас шигшээ цувралын эхний тоглолтдоо 31 оноо, 12 самбар авч дабл дабл гүйцэтгэлээ. Цувралын хоёр дахь тоглолтыг өнжсөн Д.Мөнхтүвшин эргэн ирж 19 оноо, 8 оноо авч тун сайн тоглолтыг үзүүлсэн байна.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Хоёрдугаар үеийн сүүлийн 5 минутад Завхан Бродерс баг 18 оноо авсан бол Тэнүүн Өлзий Металл баг 7 оноо авч улмаар 25 онооны зөрүүтэй эхний хагас өндөрлөсөн.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожил авсан Завхан Бродерс баг өнөөдөр багаараа 21 оновчтой дамжуулалт өгч, 49.4 хувьтай довтолсон. Мөн Завхан Бродерс багийн сэлгээ 58 оноо авсан бол Тэнүүн Өлзий Металл багийн сэлгээ ердөө 19 оноо авсан байна.