Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2023-03-25

Өнгөрсөн сард явагдсан Тель-Авивын Их дуулга тэмцээнээс хойш олон улсад зодоглоогүй Монголын жүдочид Гүржид явагдаж буй Тбилисийн Их дуулга тэмцээнд оролцож байна. Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр С хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Гүржийн бөх Лаша Надирадзыг торгуулиар ялж, дараагийн тойрогт Израйлын бөх Даниал Капелушникийг базари үнэлгээгээр, Хагас шигшээд Италийн бөх Маттио Пирасыг хоёр удаа базари үнэлгээгээр ялжээ. Медалийн төлөө Украйны бөх Богдан Иадовтой барилдаж цэвэр ялсан бол алтан медалийн төлөө Киргизын бөх Кубанычбек Айбек Уулутай барилдаж цэвэр ялагджээ.

Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд зодоглосон Ганбаатарын Наранцэцэг Италийн тамирчин Миланитай хүрэл медалийн төлөө барилдаж ялснаар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Г.Наранцэцэг Франц, Испаний бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Сербийн тамирчинд ялагдсан юм. Улмаар дагах барилдаандаа Израйлын бөхийг цэвэр ялжээ.