Л.Алтанцэцэг мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2023-03-26

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хамгийн хөнгөн буюу -48 кг жингийн аваргын төлөөх тулаан зохион байгуулагч Энэтхэг орны тамирчин болон Монголын боксчны хооронд боллоо.

Азийн аваргын хүрэл медальт Лутсайханы Алтанцэцэг Энэтхэгийн Ниту Нитуд 5-0 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Л.Алтанцэцэг хоёр өдрийн өмнө Марокко улсын тамирчныг 5-0 харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангасан бөгөөд түүний өмнө Узбекистаны тамирчныг 5-0-ээр ялж хүрэл медалийн болзол хангаад байсан юм.

Энэ удаагийн ДАШТ-ээс Монголын шигшээ баг түүхдээ анх удаа хоёр медаль хүртэж байгаа бөгөөд -54 кг жинд М.Энхжаргал мөн анх удаа хүрэл медаль хүртсэн билээ.