Монголын хоккейчид мөнгөн медалийн эзэн боллоо

O.Admin
2023-03-27

Олон улсын хоккейн холбоо (IHHF)-ны IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Филиппин, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ есөн багийн 198 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын тамирчид мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, Филиппинтэй тоглохдоо 6:7-гоор харамсалтай хожигдсон Монголын шигшээ баг өчигдөр сүүлийн тоглолтодоо Индонезийн шигшээ багтай тоглож 5:1-ээр ялсан юм. 

Медаль хүртсэн орнууд:

  • Филиппин - 8 оноо
  • Монгол - 7 оноо
  • Кувейт - 3 оноо