Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртлээ

O.Admin
2023-04-01

Монголын Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Турк Улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөж эхний өдрийн медалийн эзэд тодорлоо. Мөнгөн медалийн Б.Эрхэмбаяр хүртсэн бол Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй -60 кг жинд манайхаас хоёр бөх барилдсан бөгөөд Б.Цогт-Очир эхний тойрогт Словены бөхийг ялсан ч дарагаийн тойрогт Казакстаны бөх Нурканат Серикбаевтай барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Тэгвэл энэ хэсгийн нөгөө бөх Э.Ариунболд С хэсгийг толгойлсон бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Туркменстаны бөхийг, гуравдугаар тойрогт Молдавыг бөхийг ялж, улмаар хэсгийн аваргын төлөө Узбекстаны бөх Дилшодбек Баратов ялагдал хүлээжээ. Улмаар торгуулийн тойрогт Казакстаны бөхийг ялжээ. Ингэснээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд хүрэл медалийн төлөө манай Б.Цогт-Очирыг ялсан Казакстаны бөх Нурканат Серикбаевтай барилдаж ялагдаж тавдугаар байрт оржээ.

Эрэгтэй -66 кг жинд манайхаас хоёр бөх барилдсан бөгөөд А хэсэгт орсон Б.Эрхэмбаяр эхний тойрогт Аргентины бөхийг, хоёрдугаар тойрогт Германы бөхийг, гуравдугаар тойрогт А хэсгийг толгойлсон Молдавын бөх Денис Вэйри ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Израйлын бөх Тал Фликерыг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Мөнгөн медалийн төлөө Казакстаны бөх Гусман Кыргызбаевыг ялсан бөгөөд алтан медалийн төлөө Францын бөх Максим Гоберттэй барилдаж хориотой мэхний улмаас ялагдлаа. Энэ хэсгийн нөгөө бөх Ё.Басхүү С хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Германы бөхийг, гуравдугаар тойрогт Францын бөх Максим Гоберт ялагдсан юм.

Эмэгтэй -48 кг жинд манайхаас хоёр бөх барилдсан бөгөөд С хэсгийг тэргүүлсэн Г.Наранцэцэг эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Испаний бөхийг, дараагийн тойрогт Туркын бөхийг ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө манай улсаас барилдаж байгаа Б.Баасанхүүтэй барилдаж ялагдсан юм. Улмаар торгуулийн тойрогт Өмнөд Африкийн бөхийг ялж хүрэл медалийн төлөө барилдаж ялжээ. Энэ хэсгийн нөгөө бөх Б.Баасанхүү эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Хятадын бөхийг гуравдугаар тойрогт Бразилын бөхийг, хэсгийн аварганы төлөө Г.Наранцэцэгийг ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Францын бөх Бландин Понтд ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Хүрэл медалийн төлөө Бразилийн бөх Аманда Лиматай барилдаж ялжээ.

Эмэгтэй 52 кг жинд Л.Сосорбарам А хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт Киприйн бөх Софиа Асвестад ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэй 57 кг жинд манайхаас хоёр бөх барилдсан бөгөөд А хэсэгт М.Ичинхорлоо эхний тойрогтоо Хятадын бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Энэ жингийн нөгөө бөх Л.Энхрийлэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөхийг ялсан ч гуравдугаар тойрогтоо Словений бөхөд ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлжээ.

 

Эрэгтэй:

  • 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг: Г.Болор-Очир
  • 90 кг: Г.Алтанбагана
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

 Эмэгтэй:

  •  48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 52 кг: Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • +78 кг: А.Адъяасүрэн