Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн барилдаан үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Киргизстаны Бектур Русмамбетовтай барилдаж, цэвэр ялагдлаа.
Азийн наадамд түрүүлэх ч магадлалтай байсан манай шилдэг жүдоч ийнхүү өөрийнхөө алдаанаас бол тэмцээнээ эрт өндөрлүүлж байна.
Тэгвэл 57 кг-д барилдаж буй дэлхийн аварга Д.Сумъяа шөвгийн наймд шалгараад байна. Манай бөх хэсгийн аваргын төлөө Хойд Солонгосын Ким Жин А-тай барилдана.