Хөлбөмбөгийн бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдэх сүүлийн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо.
Германы Байерн Мюнхен талбайдаа Английн Манчестер Сити клубыг хүлээн авч 1-1 харьцаагаар тэнцлээ. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-1 харьцаагаар Сити дараагийн шатанд шалгарлаа. Тэдний өрсөлдөгч нь Испаний Реал Мадрид клуб билээ. 4/1-ийн эхний тоглолт Мадридын талбайд болох бөгөөд тавдугаар сарын 10-ны шөнийн 03:00 цагт болно.
Тус тоглолтын салхийг 57 минутад Эрлинг Холанд нээсэн бол тэнцээний гоолыг 80 минутад торгуулийн цохилтоор Йозуа Киммих оруулжээ.
ЭХНИЙ ТОГЛОЛТЫН ТОЙМ БИЧЛЭГ
ХАРИУ ТОГЛОЛТЫН ТОЙМ БИЧЛЭГ