Францын “ПСЖ” клубын хагас хамгаалагч Адриен Рабьо Английн “Манчестер Сити”-д очиж магадгүй юм. Энэ долоо хоногт Францын багийн төлөөлөгчид Манчестер хотод ирж, “Сити”-гийн удирдлагуудтай уулзах ажээ.
Тэр үеэрээ саналыг нь бас судалж үзэх гэнэ. Рабьо энэ улирлыг дуустал “ПСЖ” клубдээ үлдэх бөгөөд түүний дараа чөлөөтэй явах боломжтой юм байна. Түүнийг “Сити”-гээс гадна “Барселона” сонирхож байгаа.