Манай 4 бөх хүрлийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-30

Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.  Өнөөдөр манайхаас 5 бөх гарч барилдсанаас дөрөв нь медалийн төлөө шалгарч үлдлээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан О.Ууганбаатар торгуулийн тойрогт Узбекстаны Шарофиддин Болтабоевыг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан дэлхийн аварга Д.Сумъяа торгуулийн тойрогт Хонгконгийн бөх По Сумыг боох мэхээр цэвэр ялж, медалийн төлөө барилдах эрхээ авлаа. Хүрлийн төлөө Хятадын Лу Тон Жуантай барилдана.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч хагас шигшээд Филиппины бөх Ватанабе Киёомид ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх Солонгосын Хан Хи Жутай медалийн төлөө тулна. Эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал мөн хүрлийн төлөө барилдах эрхтэй боллоо. Торгуулийн тойрогт Филиппины Такахаши Марияг хожсон.