Монгол туургатны бөхийн барилдаан болно. Тус барилдааныг “Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээтэй хамтран Монгол туургатны бөхийн барилдаан зохион байгуулах аж.
Энэхүү бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 02-нд болох юм байна. Түүнчлэн түрүүлсэн бөхийг гурван сая төгрөгөөр шагнах ажээ. Мөн үндэсний бөх, үзэмчин бөх, буриад бөхийн барилдаан болох юм.