Бостон Селтикс хожиж, цувралыг тэнцүүллээ

O.Admin
2023-05-04

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын хоёрдугаар шатны нэг тоглолт боллоо. Уг тоглолт Бостон Селтикс талбайдаа Филадельфи 76 багтай тоглож 87-121 харьцаагаар Селтикс хожлоо. Улмаар цувралыг 1-1 болгож тэнцүүлсэн бөгөөд цувралын гурав дахь тоглолт Сиксерсийн талбайд тавдугаар сарын 6-ны өглөө 07:30 цагт болно.

Тус тоглолтод Жэйлон Браун 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Маркус Смарт, Деррик Уайт нар тус бүр 15 оноо, сэлгээнээс Малколюм Брогдон 23 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Тобиас Харрис 16 оноо, Жоэл Эмбийд 15 оноог тус бүр авчээ.