Голдэн Стэйт Уорриорс хожиж цувралыг тэнцүүллээ

O.Admin
2023-05-05

NBA-ын талбайд плэйоффын нэг тоглолт боллоо. Цувралын хоёр дахь тоглолт Голдэн Стэйт Уорриорсын талбайд Лос Анжелес Лейкэрс зочилж тоглож 100-127 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 1-1 харьцаатай болгож тэнцүүлж байгаа бөгөөд цувралын гурав дахь тоглолт Лейкэрсийн талбайд тавдугаар сарын 7-ны өглөө 08:30 цагт болно.

Тус тоглолтод Клэй Томпсон 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Стифэн Көрри 20 оноо, 12 дамжуулалт, Жамайкл Грин 15 оноог авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 23 оноог авч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Руй Хачимура 21 оноог авсан бол Энтони Дэвис 11 оноо, 7 самбар, 4 дамжуулалт, 3 хаалтыг гүйцэтгэжээ.