Кэвин Дурант, Дэвин Бүүкэр нар 86 оноог авч багаа хожилд хөтөллөө

O.Admin
2023-05-06

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний хоёр тоглолтодоо хожигдоод байсан Финикс Санс өнөөдөр өөрийн талбайдаа Денвер Наггетс багийг хүлээн авч тоглож 114-121 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 2-1 болгож ойртуулсан бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт Сансын талбайд тавдугаар сарын 8-ны өглөө 08:00 цагт болно.

Тус тоглолтод Дэвин Бүүкэр 47 оноо, 6 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 39 оноо, 9 самбар, 8 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жамал Муррэй 32 оноо, 6 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майкл Портер Жуниор 21 оноо, 12 самбар, Никола Ёокич 30 оноо, 17 самбар, 17 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Тэрбээр плэйоффын тоглолтод 9 дэх трипл даблыг гүйцэтгээд байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 114-102 Филадельфи 76 /2-1/

Денвер Наггетс 114-121 Финикс Санс /2-1/