Никола Ёокич трипл дабл гүйцэтгэж, цувралыг тэргүүлж эхэллээ

O.Admin
2023-05-10

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Денвер Наггетс талбайдаа Финикс Санс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 102-118 харьцаагаар Наггетс хожлоо. Улмаар цувралыг 2-3 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын зургаа дахь тоглолт тавдугаар сарын 12-ны өглөө 10:00 цагт Сансын талбайд болно.

Тус тоглолтод Никола Ёокич 29 оноо, 13 самбар, 12 дамжуулалт гүйцэтгэж плэйоффын тоглолтын 10 дахь трипл даблиа гүйцэтгэжээ. Харин тус багаас Майкл Портер Жуниор 19 оноо, 8 самбар, Жамал Муррэй 19 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, сэлгээнээс Бриус Браун 25 оноог авчээ. Эсрэг багаас Дэвин Бүүкэр 28 оноо, 6 самбар, Кэвин Дурант 26 оноо, 11 самбар, 7 дамжуулалт, ДиАндрэй Эйтон 14 оноо, 9 самбараас бөмбөг авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 115-103 Бостон Селтикс /3-2/

Финикс Санс 102-118 Денвер Наггетс /2-3/