Реал Мадрид талбайдаа Манчестер Сити клубтэй тэнцлээ

O.Admin
2023-05-11

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны 4/1 цуврал болж байна. Эхний тоглолт Испаний Эзэн хааны баг болох Реал Мадрид талбайдаа Манчестер Сити клубтэй тоглож 1-1 харьцаагаар тэнцлээ. Улмаар хариу тоглолт ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 18-ны шөнө 03:00 цагаас Ситигийн талбайд болно.

Тус тоглолтын салхийг Реал Мадрид клубээс нээсэн бөгөөд 36 минутад Камавинга дамжуулалтаар Винисиус Жуниор нээсэн бол хариу гоолыг 67 минутад Гюндоган дамжуулалтаар де Брюйне оруулжээ.