Стифэн Көрри 27 оноог авч цувралыг ойртууллаа

O.Admin
2023-05-11

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багийг хүлээн авч тоглож 106-121 харьцаагаар Уорриорс хожлоо. Улмаар хожигдох эрхгүй тоглолтод Уорриорс хожиж цувралыг 3-2 болгож ойртуулж байгаа бөгөөд цувралын зургаа дахь тоглолт тавдугаар сарын 13-ны өглөө 10:00 цагт Лейкэрсийн талбайд болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 27 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эндрью Уйггинс 25 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, Драумонд Грин 20 оноо, 10 самбар, 2 таслалт, 1 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 25 оноо, 9 самбар, 2 таслалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 23 оноо, 9 самбар, ДиАнжело Рассел, Остин Ривэрс нар тус бүр 15 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 103-112 Нью-Иорк Никс /3-2/

Лос Анжелес Лейкэрс 106-121 Голдэн Стэйт Уорриорс /3-2/