Бостон Селтикс хожиж, цувралыг тэнцүүлж долоо дахь тоглолтыг гаргалаа

O.Admin
2023-05-12

NBA-ын талбайд плэй-оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Бостон Селтикс багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийж 95-86 харьцаагаар Селтикс хожлоо. Улмаар цувралыг 3-3 болгож тэнцүүлж байгаа бөгөөд цувралын долоо дахь тоглолт Селтиксийн талбайд тавдугаар сарын 14-ний өглөө болно. Тус тоглолтод ялсан баг нь бүсийн аваргын төлөө өрсөлдөнө.

Зургаа дахь тоглолтод Селтиксээс Маркус Смарт 22 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Жэйсон Тэйтум 19 оноо, 9 самбар, 6 дамжуулалт, Жэйлон Браун 17 оноо, сэлгээнээс Малколм Брогдон 16 оноог авчээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 26 оноо, 10 самбар, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Террэнси Макси 26 оноо, Жэймс Харден 13 оноо, 7 самбар, 9 дамжуулалт, бусад тоглогчид нь бүгд 10-аас доош оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 95-86 Филадельфи 76 /3-3/

Денвер Наггетс 125-100 Финикс Санс /4-2/