Г.Алтанбагана финалд үлдэж, Л.Отгонбаатар хүрлийн төлөө барилдахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-31

Азийн спортын наадмын жүдо бөхийн хүнд жингийнхний хэсгийн барилдаан өндөрлөлөө. 90 кг-ын жинд барилдаж байгаа Г.Алтанабагана хагас шигшээд Тажикстаны Комроншох Устоприёоныг ялж, шигшээд шалгарлаа.  Ингэснээр өнөөдөр хоёр бөх финалд үлдээд байна.

Тэрбээр алтан медалийн төлөө Солонгосын бөх, дэлхийн аварга Гвак До Хантай барилдахаар боллоо.  Тэгвэл 100 кг-д барилдсан Л.Отгонбаатар хагас шигшээд Японы Ида Кентарод нэмэлт цагт торгуулиар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Манай бөх хүрлийн төлөө Тажикстаны Сайдов Сайдзалолтай барилдана.